ЕХ Афганистанд 12 сая еврогийн тусламж үзүүлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-12-23 11:25:21

БРЮССЕЛЬ. /TASS/. Афганистанд цэргийн мөргөлдөөн идэвхижсэнтэй холбоотойгоор Европын Холбооноос тус улсад 12 сая еврогийн тусламж үзүүлсэн тухай Европын Комиссын хэвлэлийн алба мэдээлжээ.

“Афганистанд мөргөлдөөн идэвхижиж байгаа энэ үед хүн амд шаардлагатай байгаа амин чухал хэрэгцээг хангах зорилгоор Европын Комисс өнөөдөр тус улсад 12 сая еврогийн хүмүүнлэгийн нэмэлт тусламж үзүүллээ” гэж комиссын мэдэгдэлд дурдсан байна. Энэ багц тусламжийг оруулаад ЕХ энэ жил Афганистанд 40 сая еврогийн тусламж үзүүлжээ.

“Сүүлийн долоо хоногуудад байдал улам дордсоны улмаас Афганистанд дахин хүмүүнлэгийн хямрал нүүрлээд байна” гэж Европын хүмүүнлэгийн тусламж, хямралыг зохицуулах асуудал эрхэлсэн комиссар Христос Стилиандис мэдэгдсэн байна.

Д.Жаргал

 

Связанные новости