Эрдэс баялгийн салбар хөрөнгө оруулалт татах нөөц бололцоотойг олон улсад батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2015-12-23 12:27:01

Оюутолгой төслийн далд уурхайн санхүүжилтэд энэ сарын 16-нд гарын үсэг зурж, дэлхийн томоохон 20 банк, санхүүгийн байгууллагаас 4.4 тэрбум ам.долларын зээл авах болсон нь Монголын эрдэс баялгийн салбар хөрөнгө оруулалт татах ихээхэн нөөц бололцоо байгааг олон улсад батлан харуулсан хэмээн Уул уурхайн сайд Р.Жигжид өнөөдөр болсон “Ил тод уул уурхай” хурлын үеэр онцлон тэмдэглэв.

Дэлхийн хэмжээнд томоохонд тооцогдох Оюутолгойн ордын ил уурхай 2009 онд, уулын баяжуулах үйлдвэр 2013 онд ашиглалтад орсон. Тус төсөл нь 2009-2014 оны хооронд нийт 7.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татаж, хоёр тэрбум ам.долларын борлуулалт хийн улсын төсөвт 1.3 тэрбум ам.долларын татвар төлжээ.

Уул уурхайн сайд Р.Жигжид, “Уг төслийг цаашид амжилттай хэрэгжүүлэхийн тулд холбогдох, хууль, тогтоомж, гэрээний заалт бүрийн чанд мөрдөж, өмнө гаргасан алдаа дутагдал, үйл ойлголцлыг гаргахгүй байх хэрэгтэй. Мөн орон нутгийн хөгжлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, дотоодын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжихэд анхаарах хэрэгтэй” хэмээв.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Связанные новости