Истанбулын нисэх онгоцны буудалд дэлбэрэлт болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-12-23 15:17:16

ИСТАНБУЛ. /Reuter/. Туркийн Истанбул хотын нисэх онгоцны буудлын онгоцны зогсоолын талбайд дэлбэрэлт болсны улмаас тус буудлын хоёр ажилтан гэмтэж шархаджээ. Дэлбэрэлтийн шалтгаан одоогоор тодорхой бус байгаа тухай агаарын тээврийн “Pegasus Airline” компани мэдээлжээ.

Тус компанийн мэдээлснээр, дэлбэрэлт лхагва гарагт шилжих шөнө нисэх онгоцны зогсоолын бүсэд болсон байна. Нисэх онгоцуудын нэгийнх нь дэргэд байсан хоёр цэвэрлэгч гэмтэж шархаджээ.

Хэргийн газар зорчигчид байгаагүй байна. Нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа одоогоор хэвийн үргэлжилж байгаа бөгөөд дэлбэрэлтийн шалтгааныг мөрдөн шалгаж байгаа аж.

Д.Жаргал

 

 

Связанные новости