Шинэ сум төсөл амжилттай хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-23 15:18:49

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИХ-ын төлөөлөгчид ээлжит хуралдаанаа бүрэн ирцтэй хийлээ гэж тус сумаас идэвхтэн бичигч Х.Еркежан мэдээллээ.

Хурлын дарга Х.Бадамцэцэг, Засаг дарга Т.Ташкен нарын тайлан илтгэлийг төлөөлөгчид сонсож хэлэлцээд, хангалттай гэсэн үнэлэлт өгсөн байна. Хамгийн гол ажил болох Шинэ сум хөтөлбөр энэ нутагт амжилттай хэрэгжиж одоо хамаг анхаарлаа иргэдийн эрүүл мэнд, мал өвөлжилтөд хандуулсан байна. Орон нутгийг хөгжүүлэх санд 2016 онд 174 сая төгрөг хуваарилагдсаныг иргэдээс санал авсаны үндсэн дээр нэн чухал гэсэн 18 төрлийн бүтээлч ажлыг хийхэд зарцуулахаар төлөвлөсөн байна.

Ш.Айзаря

Связанные новости