Хаврын тариалалтад зориулж 4815 тн буудайн үр нөөцөлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-12-23 16:26:37

Төв аймаг энэ онд 50191,5 гад үр тариа тарьж  33826 тн-ыг хурааснаас улсад 600 тонныг,орон нутгийн хэрэгцээнд 4815 тонныг нөөцөлсөн байна.

Түүнчлэн дотоодын гурилын үйлдвэрүүдэд 17832,6 тн, Тариалан эрхлэлтийг дэмжих санд 1228,3 тн, тэжээлд 3155,7 тн, спиртэнд 468,6 тн  улаанбуудай тушаасан. 2015 онд үр тариа 50191,5 га-аас 33826 тн, үүнээс улаан буудай 48909 га-аас 33177,3 тн овъёос, арвай 1437 га-аас 647,9 тн, төмс 4404,4 га-аас 73077,1 тн, хүнсний ногоо 540,9 га-аас 5007,2 тн, тосны ургамал 9241 га-аас 2956,4 тн, тэжээлийн ургамал 16348,3 га-аас 16212 тн-ыг тус бүр хураан авсан байна.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Связанные новости