Засаг дарга 210 өрхөд бялуу хүргүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-23 21:31:03

Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар шинэ жилээр дарга нарын хүлээн авалт хийдэг уламжлалыг 2014 онд өөрчилж тус төсвийг амьдралын бололцоо тааруу айлын хүүхдүүдэд баярын бялууг өвлийн өвгөнөөр хүргүүлсэн бөгөөд энэ жил 210 өрхөд баярын бялуу хүргүүлэх гэнэ.

Мөрөн сумын 13 багт 15 өвлийн өвгөн цасан охин, алиалагч, үлгэрийн баатруудынхаа хамтаар Засаг даргын бэлгийг иргэдэд хүргэж аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид ая дуугаа өргөн мэндчилгээ дэвшүүлэх ажээ.

Б.Гантуяа

 

Связанные новости