Дэлтэй цэнхэр морин спорт уяачдын холбоо шилдгүүдээ тодрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-23 21:32:42

Хөвсгөл аймгийн Дэлтэй цэнхэр морин спорт уяачдын холбоо 2015 оны шилдгүүдээ тодрууллаа.

Энэ оны шилдэг холбоогоор Тариалан сумын морин спорт уяачдын холбоо  улс бүсээс 2 түрүү 4 айраг, аймагтаа 6 түрүү 18 айраг хүртсэн амжилт гаргасан, анх удаа орон нутагт эрлийз морьдыг тусад нь уралдуулсан, унаач хүүхдүүдийнхээ эрхийг хамгаалахад онцгой анхаарсан амжилтаараа 5 дахь удаагаа  шалгарчээ.

Энэ үеэр Морин спорт уяачдын холбооны “Эрдэнийн очир” медалиар 1978 онд өвлийн бооцоот уралдааныг анх зохион байгуулж холбоог үүсгэн байгуулж байсан  Пүрэвхүү, Намхайдорж нарыг, “Уяачын алдар” одонгоор Амаржаргал, Гүншир нарыг шагнаж урамшуулсан бөгөөд шилдэг уяачдын амжилтуудаас бүрдсэн “Хоймор нутгийн Түмний эх” зурагт хуанли баярын энэ үеэр уншигчдын гарт очиж буйг онцолж байлаа.

Б.Гантуяа

 

Связанные новости