Сирид цэргийн эргэлт хийх АНУ-ын оролдлого амжилтгүй болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-12-24 10:04:02

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн засгийн газар Сирид цэргийн эргэлт хийхэд туслах хүмүүсийг олохыг оролдон тус улсын эрх баригчидтай сүүлийн хэдэн жил нууцаар зөвлөлдсөн тухай “The Wall Street Journal” сонины цахим хувилбарт мэдээлжээ.

Америкийн “The Wall Street Journal” сонины эх сурвалжийн мэдээлснээр, “Сирийн дэглэмийн хүмүүстэй” холбоо тогтоосны гол зорилго нь “Ерөнхийлөгч Башар Асадыг төрийн эрхнээс түлхэн унагах юм”. “АНУ анхнаасаа цэргийн эргэлтэд өдөөн турхирахад ашиглаж болох сул талыг Сирийн дэглэмээс хайсан боловч цөөхөн олдсон” гэж тус сонинд тэмдэглэжээ.

Д.Жаргал

 

Связанные новости