ОХУ-ын нефтийн экспорт 7.5 хувиар өсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2015-12-24 11:10:16

МОСКВА. /Sputnik/. ОХУ-ын нефтийн экспорт 2015 онд 7.5 хувиар нэмэгдэж, 238 сая тонн хүрэх төлөвтэй байгаа нь сүүлийн зургаан сард анх удаа өссөн үзүүлэлт юм гэж тус улсын Эрчим хүчний сайд Александр Новак мэдэгдэв.

2014 онд ОХУ 221.3 сая тонн нефть экспортолж, 358.2 сая тонн нүүрс олборлосон байна.

Өнгөрсөн жил бид 155 сая тонн нүүрс экспортолсон бөгөөд уг үзүүлэлт энэ жил өөрчлөгдөхгүй гэж сайд мэдэгдэлдээ дурдав. Мөн энэ жил Оросын нүүрс олборлолтын хэмжээ 4.1 хувиар өсөж, 373 сая тонн хүрэх төлөвтэй байна.

Александр Новакийн мэдэгдсэнээр, энэ жилийн байгалийн хийн олборлолт 1.4 хувиар буурч, 633 тэрбум шоо метр болох хэдий ч экспорт 4.9 хувиар нэмэгдэж, 190 тэрбум шоо метр болно.

2014 онд ОХУ 641.9 тэрбум шоо метр байгалийн хий олборлож, 181.2 тэрбум шоо метр байгалийн хий, тэр дундаа, шингэрүүлсэн байгалийн хийг экспортолсон байна.

Д.Нямтулга

 

Связанные новости