Миннеаполис хотод эсэргүүцлийн ажиллагаанд оролцогсдыг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-12-24 11:59:26

ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ-ын Миннесота муж улсын Миннеаполис хотын эрх баригчид “Харь арьстнуудын амьдрал үнэ цэнэтэй” эсэргүүцлийн ажиллагааны үеэр нийтдээ 15 хүнийг баривчилжээ. Уг эсэргүүцлийн ажиллагаанд оролцогсод хотын худалдааны төвөөс олон улсын нисэх онгоцны буудал руу шилжсэн байна.

Нисэх онгоцны буудлын хэвлэлийн нарийн бичгийн дарга Патрик Хоганы мэдээлснээр, 100 гаруй жагсагч онгоцны буудлын хоёрдугаар терминалд цуглаж, аюулгүй байдлыг шалгах дарааллыг 45 минут орчим саатуулжээ. Жагсагчид мөн зам хаасан байна.

Хоганы мэдээлснээр, 100 гаруй жагсагчаас 10 хүнийг янз бүрийн хэрэгт буруутган баривчилжээ.

Өөр таван хүнийг худалдааны төвд баривчилсан тухай хотын цагдаагийн орлогч дарга Денис Блумингтон мэдээлсэн байна. Тэднийг худалдааны төвд хууль бусаар нэвтэрсэн, танхайрсан хэргээр баривчилжээ.

Эсэргүүцлийн ажиллагаанд хэдэн зуун хүн оролцсон гэж зохион байгуулагчид нь мэдээлсэн байна. Өнгөрсөн сард 24 настай, африк гаралтай америк залуугийн цагдаагийн гарт амиа алдаж байгааг буулгасан дүрс бичлэгийг нийтлэхийг жагсагчид эрх баригчдаас шаардаж байгаа аж.

Д.Жаргал

 

Связанные новости