Лалын шашинтай гэр бүлийг АНУ-д оруулаагүйг шалгаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-12-24 12:17:23

ЛОНДОН. /Reuters/. АНУ-ын Диснейлендэд аялах гэж байсан Их Британийн лалын шашинтай 11 иргэнийг Лондон хотоос Лос-Анжелес хотын чиглэлд нисэхийг зөвшөөрөөгүй хэргийг тус улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар шалгаж байна.

Хоёр насанд хүрэгч болон есөн хүүхдийн аялах эрхийг хүчингүй болгосон тухай тэдний гэр бүлийг Гатвик нисэх буудалд онгоцондоо суухаар хүлээж байх үед АНУ-ын ажилтан мэдэгдсэн байна.

Хэдэн долоо хоногийн өмнө тэдний гэр бүл аяллаа цахим хуудсаар дамжуулан баталгаажуулсан бөгөөд сүүлийн минутад хүчингүй болгосон шалтгааныг тэдэнд тайлбарлаагүй байна.

Уг гэр бүлийн нэг эрэгтэй гишүүнийг нисэхийг хориглосон бололтой байна гэж АНУ-ын Засгийн газрын эх сурвалж хэлсэн юм. Гэвч гэр бүлийн 11 гишүүн аяллаа хамт захиалсан тул АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны Хил, гаалийн хамгаалалтын агентлагийн зааврын дагуу тэднийг нисэхийг хориглосон байна.

Их Британийн лалын шашинтай гэр бүлийн аль гишүүнийг яагаад нисэхийг хориглосон талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс эх сурвалж татгалзжээ.

Х.Аминаа

 

Связанные новости