Үндсэн хууль зөрчсөн заалтыг түдгэлзүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-12-24 12:53:13

Үндсэн хуулийн цэц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг Дунд суудлын өнөөдрийн хуралдаанаараа хянан хэлэлцлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.8, 44 дүгээр зүйлийн 44.3.7 дахь заалтаар эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар оролцож байгаа этгээдийн бүх шатны шүүхэд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар хандах үндсэн эрхийг хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйгээр буюу давж заалдах шатны шүүхээр хязгаарлаж, хэргийн бусад оролцогчтой харьцуулахад тэгш бус байдал бий болгосон нь “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй. ...”, “давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх;” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц гаргалаа.

Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дээрх заалтуудыг 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэв.

Связанные новости