Луганск шинэ Ерөнхий сайдаа томиллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-12-27 13:13:06

МОСКВА. /TASS/. Өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Луганск Ард Улсын шинэ Ерөнхий сайдаар тус мужийн армийн хошууч генерал Сергей Козлов томилогдлоо гэж “LuganskInformCentre” мэдээлэв.

Сергей Козловыг Луганскийн Ерөнхий сайдаар томилох санал хураалтыг бямба гарагт явуулж, түүнийг санал нэгтэйгээр дэмжлээ гэж Луганскийн парламентын дарга Алексей Карякин мэдэгдэв.

Уг санал хураалтын өмнөхөн Луганскийн Ерөнхий сайд асан Геннадий Цыпкалов суудлаасаа огцрох хүсэлтээ тэргүүн Игорь Плотницкид илгээсэн байна.

Козлов нь нэр төртэй, сайшаалтай хүн юм гэж Плотницки санал хураалтын дараа мэдэгджээ.

Д.Нямтулга

Связанные новости