Хангал голын онцгой хамгаалалын бүсийг тогтоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2015-12-27 23:53:11
oyuka_hu@yahoo.com

Орхон Булган аймгийн нутаг дэвсгэрт урсдаг Хангал голыг аймгийн онцгой хамгаалалтад авах, бүс тогтоох тухай асуудлаар  АИТХ-ын тэргүүлэгчид хэлэлцлээ.

Тэд бүсийн дэглэмийг мөрдөж ажиллах журмын төсөлд саналаа хэлэв. Төсөлд туссанаар Хангал голын онцгой хамгаалалтын бүсийг голын эргээс 50 метр, энгийн хамгаалалтын бүсийг 200 метр зайд тогтоожээ. Мөн Хангал голын эхийг Эрдэнэт, Говил голын бэлчир гэж тооцсон байна. Хангал голын урсац нь Эрдэнэт хот байгуулагдах үеийнхээс хоёр дахин багассан бөгөөд “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэт хивс” ХХК-ийн бохир ус уг голд хаягддаг байна. Иймд “Сэлэнгэ голын сав газар” –ын захиргааны дарга Б.Бат-Эрдэнэ дээрх төслийг тэргүүлэгчдийн хуралд оруулж танилцуулсан нь энэ юм. Хангал гол нь Орхон аймгийн цэвэр ус, газар тариалангийн эх гэж хэлж болно. Иймд хүний хөдөлгөөн ихтэй 20 цэгт анхааруулах самбар байрлуулсан ч цаашид нэмэх шаардлага байгаа ажээ.  Мөн  энгийн хамгаалалтын бүсэд мод огтлох, цэвэрлэх байгууламжгүй буюу ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй барилга байгууламж барихыг хориглолоо.

Б.Оюун-Эрдэнэ 

Связанные новости