Рамади дахь террористуудын сүүлийн түшиц газрыг чөлөөлөв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-12-28 08:52:37

ТЕГЕРАН. /RNA/. Иракийн баруун нутгийн Анбар мужийн Рамади дахь “Лалын улс” бүлэглэлийн сүүлийн түшиц газар буюу Засгийн газрын хуучин байрыг тус улсын цэргийн хүчин чөлөөлжээ.

Олон сар тулалдсаны дараа Анбар мужийн төв Рамади хотыг Иракийн арми “Лалын улс”-ын такфири босогчдоос бүрэн чөлөөллөө.

Хот дахь “Лалын улс”-ын сүүлийн түшиц газрыг чөлөөлөх ажиллагаа 5 хоногийн өмнө эхэлжээ.
Мөн ням гарагт Рамади хотын аль-Аташ, аль-Бейкер, Моаллемин, аль-Андалус , Ос зэрэг 8 дүүргийг ирак цэргүүд чөлөөлөв.

“Лалын улс”-аас чөлөөлсөн хоёр дахь том хот нь Рамади болж байна. Иракийн хойд нутгийн Тикрит хотыг Иракийн арми эргүүлэн авсан билээ.

Тус улсын хойд нутгийн Мосул хотыг дараагийн ажиллагаагаараа чөлөөлөхийг Иракийн арми төлөвлөж байна.

Х.Аминаа

 

Связанные новости