"Тайтгаруулагч эмэгтэй"-н асуудлыг хэлэлцэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-12-28 09:16:44

СӨҮЛ. /Yonhap/. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр япон цэргүүдийн бэлгийн боол болж байсан солонгос эмэгтэйчүүдийн асуудлыг хэлэлцэхээр Өмнөд Солонгос, Япон ажил хэргийн уулзалт хийжээ.

Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яамны Зүүн Хойд Ази хариуцсан газрын ерөнхий захирал Ли Сан Док, Японы Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн товчооны ерөнхий захирал Кимхиро Ишиканэ нар Сөүлд уулзсан тухай албаны хүмүүс мэдээллээ.

Хоёр талын харилцаан дахь хамгийн том өргөс болох дайны үеийн бэлгийн боолчлолын асуудлаар Өмнөд Солонгос, Японы ахлах дипломатчид хэлэлцээрт хүрэх нөхцөлийг бүрдүүлэх оролдлогыг хоёр тал хийх төлөвтэй байна.

Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Юн Бён-сэ, Японы Гадаад хэргийн сайд Фумио Кишида нар уг асуудлаар хэлэлцээ хийхээс нэг хоногийн өмнө ерөнхий захирлуудын түвшний уулзалт болжээ. Уг уулзалт ажлын түвшний 12 дахь удаагийн уулзалт байв.

Х.Аминаа

 

Связанные новости