Афганистанд 89 босогч бууж өгөв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-12-28 09:54:58

ФИРОЗ-КО. /Xinhua/. Афганистаны  баруун нутгийн Гор мужид тулалдаж байсан 90 орчим босогч зэвсгээ хаян, бууж өгсөн тухай орон нутгийн захиргааны хэвлэлийн төлөөлөгч Абдул Хай Хатиби мэдээлжээ. Тус мужийн нийслэл Фироз-ко хот нь Афганистаны нийслэл Кабул хотоос баруун тийш 360 км зайд оршдог.

"Ням гарагт болсон ёслолын ажиллагааны үеэр Долина дүүрэгт сүүлийн хоёр гурван жил идэвхтэй ажиллагаа явуулж байсан, “Талибан” бүлэглэлийн 89 зэвсэгт босогч тулалдахаа зогсоож, орон нутгийн эрх баригчдад зэвсгээ хураалгасан” гэж Хатиби хэлсэн юм.

Одооноос эхлэн Афганистаны Засгийн газрын хүчинтэй хамтран “Талибан”-ы босогчидтой тэмцэнэ гэдгээ бууж өгсөн босогчид амлажээ.

“Талибан” бүлэглэлийн босогчид байр сууриа илэрхийлээгүй байна.

Х.Аминаа

 

Связанные новости