“Лалын улс”-ын толгойлогчдын нэгийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-12-28 10:42:39

ЭЛЬ-КУВЕЙТ. /TASS/. АНУ-ын тусгай хүчнийхэн Иракийн Киркук мужид тусгай ажиллагаа явуулж “Лалын улс”-ын толгойлогчдын нэг болох Абу Омар аш-Шишани гэгчийг баривчилжээ. Энэ тухай мэдээллийн “EIN” агентлаг ням гарагт мэдээлсэн байна.

“Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Киркук мужийн Эр-Рияд хотод явуулсан десантын ажиллагааны үеэр Америкийн тусгайгийнхан аш-Шишанигаас гадна “Лалын улс”-ын хээрийн командлагчид болох өөр хоёр хүнийг баривчилж, мөн долоон босогчийг устгасан” гэж тус агентлаг мэдээлжээ. “EIN” агентлагийн мэдээлснээр, гурван хэт давруу үзэлтнийг Иракийн зүүн хойд нутагт оршдог Сулеймания хотод хүргэсэн байна. Аш-Шашиниг устгасан гэх мэдээлэл урьд нь хэвлэлүүдэд нэг бус удаа гарсан боловч нотлогдоогүй юм. Албан ёсны мэдээллээр, АНУ-ын тусгайгийнхан Иракт 12 дугаар сарын 21-нд байрласан байна.

Д.Жаргал

 

Связанные новости