“Боко харам”-ын тэсрэх бөмбөг бүтээгчдийг баривчлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-12-28 11:12:28

ЛАГОС. /Anadolu/. “Нарийн ажиглалт” хийсний үр дүнд “Боко харам” бүлэглэлийн  тэсрэх бөмбөг бүтээгч 8 этгээдийг Нигерийн цэргийн хүчин баривчилсныг тус улсын армийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.

Нигерийн умард нутгийн Кадуна мужид баривчилгааг явуулсан тухай хэвлэлийн төлөөлөгч Сани Усман мэдээлсэн ч хэзээ гэдгийг тодотгосонгүй.

“Кадуна муж болон эргэн тойрны нутагт баяр ёслолын үеэр сэжигтнүүд амиа золиосолж, энгийн номхон иргэдийн аминд хүрэх гэж байсан бололтой байна" гэж Усман хэлсэн юм.

Босогчдыг “техникийн хувьд” буулган авсан гэж Нигерийн арми мэдэгдсэнтэй холбогдуулан босогчид тэсрэх бөмбөгтэй халдлага үйлдэхээр хамгаалалтгүй байг онилоход хүрсэн бөгөөд терроризмтой хийж буй тус улсын тэмцэлд уг баривчилгаа хувь нэмрээ оруулж буйг Усман тэмдэглэв.

Босогчдыг дарах эцсийн хугацааг 12 дугаар сарын 31 гэж Нигерийн Ерөнхийлөгч Мухаммаду Бухари заасан бөгөөд “Боко харам” бүлэглэлийн босогчдыг “техникийн хувьд” буулган авснаа тус улс мэдэгдсэн юм.

Х.Аминаа

 

Связанные новости