Он солигдох мөчид Чингисийн талбайгаас 18 чиглэлд автобус үйлчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-12-28 13:27:29

Шинэ жилийн баярын үйл ажиллагааг зохион байгуулах захирамжийн хүрээнд иргэд, олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээний дараа иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангахаар болсон.

Тодруулбал 12 дугаар сарын 31-нд болох “Нийслэлийн шинэ жилийн цэнгүүн” нэгдсэн үйл ажиллагаанд өндөрлөх буюу 00:30 цагаас их багтаамжийн автобусны 18 чиглэлд 18 автобус Чингисийн талбайн баруун, зүүн болон урд зогсоол буюу зурагт тэмдэглэсэн “А”, “B”, “С”  зогсоолоос суурьшлын цэгүүд рүү үйлчлэхээр зохион байгуулжээ.

Зогсох байршил явах чиглэл: 
 
1 А зогсоол Зүүн чиглэлд Чингисийн талбай-Шархад 1  
2 Чингисийн талбай-Улиастай 1  
3 Чингисийн талбай-Сэлбэ 1  
4 Чигисийн талбай-Офицеруудын ордон 1  
5 Чингисийн талбай-Жанжин клуб 1  
6 В зогсоол Баруун чиглэлд Чингисийн талбай-Баянхошуу 1  
7 Чингисийн талбай-Улаан чулуут 1  
8 Чингисийн талбай-Орбит 1  
9 Чингисийн талбай-Толгойт 1  
10 Чингисийн талбай-Зүүн салаа 1  
11 Чингисийн талбай-5 шар 1  
12 Урд чиглэлд Чингисийн талбай-Зайсан 1  
13 Чингисийн талбай-Нисэх 1  
14 Чингисийн талбай-Яармаг 1  
15 С зогсоол Хойд чиглэлд Чингисийн талбай-Баруун салаа 1  
16 Чингисийн талбай-Хайлааст 1  
17 Чингисийн талбай-Чингэлтэй 1  
18 Чингисийн талбай-3,4 дүгээр хороолол 1  
 

 

Связанные новости