"Дугуйтай санта” нар бэлэг гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2015-12-28 15:21:41

МЗХ-ны дэргэдэх “Залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төв” болон “Оргил дугуйн клуб”-тэй хамтран   "Дугуйтай санта-2015" сайн үйлсийн аяныг гурав дахь жилдээ зохион байгууллаа.

Энэ жилийн хувьд төв талбай дээр дугуйн парад зохион байгуулан Улаанчулуутад байрладаг  сургалтын төвийн 150 сурагчдад өвлийн өвгөний бэлэг болон бэлэн хувцас бэлэглэв. Мөн тус сургалтын төвийн номын санд 100 гаруй ном хандивласан юм. Түүнчлэн дугуй унасан Санта нар 50 ахмад настанд бэлэг гардуулсан байна. Шинэ жилийн баяраар бусад хүүхдийн адил дулаан гэр орондоо баярлаж, өвлийн өвгөнөөс тэр бүр бэлэг авч чаддагүй бяцхан дүү нартаа гардуулах бэлгийг сайхан сэтгэлт хүмүүсийн хандив тусламжаар залуус өөрсдөө цуглуулан ийнхүү гардуулжээ.

Ж.Болор

Связанные новости