Задарсан шугамын усанд дөрвөн хүн түлэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-12-30 10:11:34

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дахьорон сууцны  13 дугаар байрны жижүүрийн өрөөнд дулааны шугамын уян хоолой задарсны улмаас дөрвөн хүн түлэгдсэн байна.

Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид ажиллаж, 16 настай иргэн А -ын баруун гуяны хэсэг, 32 настай эмэгтэй Б-ийн нурууны хэсэг, 49 настай иргэн О-ийн баруун тохой, 22 настай иргэн Б-ын цээж, хүзүүний хэсэг халуун усанд түлэгдэж, улайлт өгсөн байсныг ГССҮТөвд хүлээлгэн өгчээ.

Ж.Батсайхан

 

Связанные новости