УИХ-ын нам, эвслийн бүлгүүд хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-01-04 10:05:41

УИХ-ын шинэ оны эхний долоо хоногийн үйл ажиллагаа УИХ дахь нам, эвслийн бүлгийн хуралдаанаар эхэлж байна.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Төрийн ордны “А” танхимд, Монгол ардын намын бүлэг “Б” танхимд, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг “В” танхимд тус тус хуралдах юм. Бүлгүүд энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэх Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах, “Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь тогтоох”, Хяналтын хууль, Барилгын хууль, Тариалангийн хууль, Төв банкны хууль зэргээр байр сууриа нэгтгэнэ.

Н.Туяа

Связанные новости