Жимми Батлер Жорданы дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
nyamtulga@montsame.mn
2016-01-04 14:50:06

ТОРОНТО. /АР/. АНУ-ын Сагсан бөмбөгийн холбооны “Чикаго Буллз” багийн довтлогч Жимми Батлер “Торонто Рэпторс” багийн эсрэг хийсэн тоглолтын үеэр авсан 42 онооныхоо 40-ийг тоглолтын хоёрдугаар хагаст авч, Майкл Жорданы тогтоосон “Алдартнуудын танхим”-ын тоглолтын хагаст авсан онооны дээд амжилтыг шинэчилсэн байна.

Алдарт Майкл Жордан 1989 онд Милуокигийн эсрэг хийсэн тоглолтын үеэр хоёрдугаар хагаст 39 оноо авч дээд амжилт тогтоож байжээ. Жимми Батлер тоглолтын сүүлийн хоёр үед 19 довтолж, 14-ийг нь амжилттай болгосон байна.

“Намайг Жордантай харьцуулах хэрэггүй. Учир нь намайг Жордантай харьцуулбал би түүний хийсэн бүхнийг хийх ёстой гэж хүмүүс бодно. Би хичээж байгаа, гэхдээ бид тэс ондоо тоглогчид” гэж Батлер хэлжээ.

Д.Нямтулга

 

Связанные новости