Жаргалант сумын Мянгат малчин дөрвөөр нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-01-04 15:22:14

Баянхонгор аймгийн Жаргалант сумын 2 дугаар багийн малчин Мэндбаярын Батсайхан, Цэдэндамбаагийн Бямбаа, 1 дүгээр багийн малчин Сумаагийн Баттулга, Энэбишийн Мөнхбат нар шинээр Мянгат малчин болжээ. Ингэснээр тус сум нийт 12 Мянгат малчинтай болж байгаа аж.

Сумын Засаг даргын Тамгын газар нь 2015 оны 12 дугаар сард сумандаа нийт малчин өрхийн 60 гаруй хувийг хамруулсан Малчдын зөвлөгөөнийг зохион байгуулах үеэрээ мөн шагналыг гардуулжээ.      

Жилийн эцсийн Мал тооллогын мэдээгээр Жаргалант сум 694 өрхийн 127 мянган толгой мал тоолуулж, урд оныхоосоо 4 төрөл дээрээ 12 мянган толгой малаар өссөн үзүүлэлттэй байна. Тус сумын хувьд мал сүргийн тал хувь нь хонь байдаг бол хамгийн цөөн мал нь тэмээ байдаг бөгөөд сумын хэмжээнд 7 тоологджээ.

Б.Мөнхзул

Связанные новости