Малаа таван төрлөөр нь өсгөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-01-04 15:35:43

Сүхбаатар аймгийн Асгат, Баяндэлгэр, Онгон, Түвшинширээ, Эрдэнэцагаан, Түмэнцогт, Дарьганга сум малаа таван төрөл дээр нь өсгөжээ.  

Малын тоогоор аймагтаа тэргүүлдэг Баяндэлгэр сум өнгөрсөн оны эцэст 405,9 мянган толгой мал тоолуулж,  357,7 толгой малаар Баруун-Урт сум удаалсан байна. Адуугаар Эрдэнэцагаан, үхрээр Баруун-Урт, хонь, ямаагаар Баяндэлгэр сум аймагтаа тэргүүлжээ. Тус аймагт мянгаас дээш малтай өрх 579 байгаа бөгөөд Уулбаян сумын гуравдугаар багийн нэг малчин өрх 4212 толгой мал тоолуулсан байна.

 Г.Сүхээ

Связанные новости