МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагч "Цэнхэр алмаз"-ын эзэн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-01-04 15:49:21

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ЗДТГ-аас "Цэнхэр алмаз" нэртэй төв сүлд модны наадмыг дөрөв жилдээ 12-р сарын 31-нд амжилттай зохион байгууллаа. Энэ үеэр тухайн жилдээ салбартаа амжилттай ажиллаж байгаа оны шилдгүүдийг шалгаруулжээ.

Соёл урлаг хэвлэл мэдээллийн "Цэнхэр алмаз"-ын эзнээр МОНЦАМЭ агентлагийн орон нутаг дахь сурвалжлагч, ахмад сэтгүүлч Гомбын Сүхээ шалгарлаа.

Эрүүл мэндийн салбарын "Цэнхэр алмаз"-ын эзнээр Нэгдсэн эмнэлэгийн Сэтгэц наркологийн тасгийн эрхлэгч, их эмч А.Адъяасүрэн, Спортын салбарынхаар Ханан фитнесс клубын захирал О.Энхбаяр, Төрийн захиргааныхаар О.Баярбаатар, "Цэнхэр алмаз"-ын эзэн шилдэг сурагчаар 1-р БДС-ийн сурагч Н.Наран-Эрдэнэ тодорчээ.

Мөн Хууль эрх зүйн салбарын "Цэнхэр алмаз"-ын эзнээр Цагдаагийн газрын төлөвлөлт зохион байгуулалтын тасгийн дарга П.Лувсандорж, Бизнес үйлдвэр үйлчилгээний "Цэнхэр алмаз"-ын эзнээр Сүхбаатар тохижилт үйлчилгээ ОНӨҮГ-ын жолооч Б.Батзориг, ХАА-н салбарынхаар Б.Мөнхбаяр тус тус шалгарчээ.

Салбар, салбарын шилдэг "Цэнхэр алмаз"-ын эзэд БНХАУ-ын Дайлон хотод аялах эрхийн бичгээр шагнуулсан байна.

А.Нарантунгалаг

 

Связанные новости