Цагаан-Овоо сумын сургууль “Лингафоны танхим”- тай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-01-04 15:52:12

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Ерөнхий боловсролын сургууль “Лингафоны танхим”- тай болов.

Хөдөөгийн хүүхдүүдийн гадаад хэлний боловсролыг дээшлүүлэхэд аймгаас анхаарч дээрх танхим байгуулжээ. Багш, хүүхэд нэг бүрийн бие даан тасралтгүй сурч хөгжих боломжийг хангах, тэдэнд гадаад хэлний чанартай боловсрол эзэмшүүлэх зорилгоор шинэ танхимтай болсондоо тус сургуулийнхан тун талархалтай байна. Аймгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр байгуулсан энэ танхимд нэг ээлжинд  15 сурагч хичээллэх боломжтой юм. Тусгай программаар хичээллэх тус танхимын хувьд сурагчид бусаддаа саад болохгүйгээр харилцан ярилцах, гадаад үг хэллэгийг зөв, цэвэр дуудаж сурах гэхчлэн олон давуу талтай.

Дорнод аймгийн төв Чойбалсан хотод төрийн болон хувийн хэвшлийн Ерөнхий боловсролын 10 шахам сургуультай ч хөдөөд “Лингафоны танхим”-ын анхныхыг ийн байгуулж өгсөн нь онцлог боллоо.

Б.Туяа

 

Связанные новости