Гэмт хэрэг их гардаг өндөр барилгыг камержуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2016-01-04 16:23:43

Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт харьяалагддаг 16 давхар барилгыг хяналтын 20 камер суурилуулжээ.

Энэхүү камерын хяналтын систем 24 цагийн байнгын ажиллагаатай байх юм. Хянах дуран, дэлгэцийг тус байрны СӨХ болон оршин суугчдын Удирдах зөвлөл, багийн Цагдаагийн хэлтэс хамтран хариуцаж байгаа аж. Уг ажилд 6 сая гаруй төгрөг зарцуулжээ. Монгол Улсын хамгийн өндөр барилгад тооцогдож байсан 16 давхар  орон сууцанд 171 өрхийн 800 гаруй оршин суугч амьдардаг байна. Нийт оршин суугчдын 70 гаруй хувь нь түрээслэгч, тэр дундаа оюутнууд амьдардаг учраас хөл хөдөлгөөн ихтэй, гэмт хэргийн гаралт өндөр байдаг учир камержуулах шаардлагатай болсон юм байна. 

Ж.Батсайхан

 

Связанные новости