Хүүхдийн мөнгө авах өрхийн тоо эцэслэн гараагүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-01-04 16:45:13

2015 оны эцсийн байдлаар амьжиргааны түвшин нь 1- 17 дугаар бүлэгт хамаарч байгаа буюу хүүхдийн мөнгө авах өрхийн тоо 10 мянга 800 гаруй байгааг Халамж үйлчилгээний хэлтсээс мэдээллээ.

Гэхдээ эцсийн байдлаар хүүхдийн мөнгө авах өрхийн тоо гараагүй байна. Өрхийн амьжиргааны түвшингээ нягтлах, өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй эсэхээ баталгаажуулах, амьжиргааны түвшингээ дахин тодорхойлуулахыг хүссэн иргэд тус хэлтэст олноор хандаж байгаа ажээ.

2013 онд явуулсан өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд Дундговь аймгийн 10 мянга 483 өрх хамрагдаж байсан бөгөөд үүний 9767 нь амьжиргааны түвшингээр 1- 17 дугаар бүлэгт багтсан байна.

Дахин баталгаажуулалт хийснээр 2015 оны эцэс гэхэд 1-17 дугаар бүлэгт хамаарах өрхийн тоо ийнхүү нэмэгджээ.

Дундговь Т. Отгонтуяа

 

Связанные новости