Хаягийн шилжүүлгээ яаралтай хийлгэхийг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-01-05 00:20:09
oyuka_hu@yahoo.com

Хүн ам цөөнтэй гэх үндэслэлээр Жаргалант сумын Малчин багийг Дулаан–Уул багтай нэгтгэсэн. Үүнтэй холбоотойгоор иргэний үнэмлэхний хаягийн шилжүүлгийг 2500 төгрөгөөр хийж үлдсэн зардлыг орон нутгаас гаргаж байгаа ч иргэдийн идэвх муу байгаа ажээ.

Иймд энэ сардаа багтааж хаягийн шилжүүлгээ хийлгэх хэрэгтэй гэж Жаргалант сумын Засаг дарга Э.Бөхтулга хэллээ.

Малчин багийн 260 өрхийн 500 иргэн Дулаан-Уул баг руу шилжих ёстой ч өнөөдрийн байдлаар 112 иргэн шилжүүлгээ хийлгэжээ. Мөн 500 иргэний 40 хувь нь Баян-Өндөр суманд ажиллаж, амьдардаг байна. Баян-Өндөр, Жаргалант сум хоорондоо 30 км-ын зайтай. Харин 200 орчим иргэн Булган, Сэлэнгэ аймгийн нутагт малаа хариулан амьдардаг юм. Иймд дээрх иргэд хаягийн шилжүүлгээ цаг тухайд нь хийлгэхгүй бол төрийн тусламж, үйлчилгээг хүртэх боломжгүйг анхаарууллаа.

Б.Оюун-Эрдэнэ

 

Связанные новости