Дөрвөн байнгын хороо хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-01-05 09:24:45

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, Төсөв, Төрийн байгуулалтын байнгын хороод өнөөдөр хуралдааны тов зарлажээ. 

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороогоор Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх бол Төсвийн байнгын хорооны хуралдаанаар “Аудитын сэдэв батлах тухай” Төсвийн байнгын хорооны тогтоолын төслийг тус тус хэлэлцэх юм. 

Харин үдээс хойш Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. 

Хууль зүйн байнгын хороо мөн үдээс хойш хуралдах бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулга зэргийг хэлэлцэх юм байна. 

Н.Туяа

Связанные новости