Тосонцэнгэлийн Г.Ууганжаргал оюунлаг-зөв хүүхдээр шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-01-05 09:32:47

Завхан аймагт хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүний  нэрэмжит оны шилдэг хүүхэд шалгаруулах “Нэг дэлхий” ёслолын үйл ажиллагаа боллоо.

Завхан аймаг 2015 оныг хүүхдийн хөгжлийг дэмжин ажилласан. Тухайлбал хүүхдийн төлөө “ЗА” гэж хэлцгээе аян нэг жилийн хугацаанд 80 гаруй албан байгууллага дээр зохион байгуулагджээ. 2015 оны “Хүүхдийн төлөө-Буяны эзэн байгууллага”-аар “Сонор трейд” ХХК, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, аймгийн Засаг даргын тамгын газар, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Завхан ОНХХ, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Завханхангай ОНХХ, Цагаанхайрхан сумын ЗДТГ, аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, “Амь-Ус” трейд ОНӨААТҮГазрууд шалгарчээ. Харин 2015 оны шилдэг “Оюунлаг-Зөв хүүхэд”-ээр Тосонцэнгэл сумын Л.Цэндийн нэрэмжит Үндэсний лаборатори сургуулийн 4в ангийн суралцагч Ганболдын Ууганжаргал, Түдэвтэй сумын бүрэн дунд сургуулийн 12б ангийн суралцагч Батбаярын Гончигдорж, “Идэвхтэн-Зөв хүүхэд”-ээр Улиастай сумын Б.Элдэв-Очирын нэрэмжит Чандмань-Эрдэнэ лаборатори сургуулийн 12в ангийн суралцагч Пүрэвдагвын Бодьсайхан, “Авьяастан-Зөв хүүхэд”-ээр Улиастай сумын улсын тэргүүний Жавхлант цогцолбор сургуулийн 12в ангийн суралцагч Наранцэцэгийн Баасанхүү нарын зургаан сурагч тус тус шалгарлаа.

Харин  2015 оны ”Тэргүүний Хүүхдийн оролцооны байгууллага”-аар Цагаанчулуут сумын дунд сургуулийн Д.Саранбилэг багштай, Н.Базарсад ахлагчтай “Хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн хүүхэд нас” сурагчдын өөрөө удирдах байгууллага, “Хүүхдийн төлөө-Буяны эзэн хүн”-ээр “Цэцэнс групп”-ын ерөнхийлөгч Шинэнсамбуугийн Батсамбуу, “Хүүхдийн төлөө-Буяны эзэн байгууллага”-аар Идэр сумын Эх хэлний боловсрол, соёлыг дэмжих “Үлэмж эгшиглэн” сан шалгарсан байна. 

Б.Мягмарсүрэн

Связанные новости