Олон улсын харилцааны шинэ загварыг боловсруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2016-01-05 14:08:14

МОСКВА. /Sputnik/. "Харилцан ашигтай хамтын ажиллагаа, олон улсын үлгэр жишээ харилцааны шинэ загвараар Москва, Бээжин олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллана” гэдгийг Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чунь Инь тогтмол болдог хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

Энэ хүчин чармайлт нь одоогийн тогтворгүй цаг үед дэлхий дахины болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг дэмжин сахиулахад чиглэсэн юм гэж Хуа хэлсэн байна.

Бусад томоохон улс, хөгжиж буй орнуудтай стратегийн хамтын ажиллагаа, олон талын болон хоёр талын харилцаагаа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн ОХУ, БНХАУ бэхжүүлнэ гэдгийг хэвлэлийн төлөөлөгч онцлон тэмдэглэв.

Москва, Бээжингийн одоогийн харилцааг Хуа сайшааж, 12 дугаар сарын 31-нд Ерөнхийлөгч Владимир Путины гарын үсэг зурсан, Оросын үндэсний аюулгүй байдлын шинэ стратегид Хятад анхаарлаа хандуулж буйг дурдсан байна.

Х.Аминаа

 

Связанные новости