Трамп: АНУ-Мексикийн хил дагуу хана барина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-05 14:15:53

ВАШИНГТОН. /Sputnik/. Хууль бус цагаачлалын асуудлыг зохицуулахын тулд АНУ-Мексикийн хил дагуу гоо зүйн үзэмжтэй хана барина гэж АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трамп Массачусетс муж улсын Лоуэлл хотод өрнүүлж буй кампанит ажлынхаа үеэр мэдэгджээ.

“Би цагаачлалын эсрэг биш. Гэхдээ цагаачид хуулийн дагуу АНУ-д нэвтрэх хэрэгтэй” гэж тэрбээр онцолсон байна.

Өнгөрсөн наймдугаар сард Трамп цагаачлалын төлөвлөгөөгөө танилцуулсан. Уг төлөвлөгөөнд АНУ-Мексикийн хилд хашаа барих асуудлыг Мексикийн тал зохицуулах саналыг оруулжээ. Мөн АНУ-д виз хэтрүүлэн оршин суусан мексикчүүдэд зориулсан шийтгэл болон гэмт хэрэгт холбогдсон цагаачдыг албадан гаргах,  төрснөөр олгогдсон иргэний эрхийг нь хаах саналыг Трамп дэвшүүлжээ.

Д.Нямтулга

 

Связанные новости