Монгол Улсад гамшгийн 15 тохиолдол учирч болзошгүйг тооцоолжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-01-05 15:58:52

ОБЕГ-аас НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран "Гамшгийн эрсдлийг бууруулах нь" үндэсний семинарыг өнөөдөр зохион байгууллаа.

Дэлхийн улсуудад 40 төрлийн гамшиг осол тохиолддог гэсэн судалгаа байдаг байна. Энэхүү 40 гамшгаас Монгол Улсад 15 нь тохиолдох магадлалтай хэмээн тооцоолсныг үндэсний семинарын үеэр мэдээлэв. Ган, зуд, химийн буюу үйлдвэрийн осол, автын осол гэх мэтчлэн 15 гамшгийн жагсаалт гаргаж буйг нэрлэв. Монгол Улсад учрах гамшиг ослын төрөл бага мэт харагдаж байгаа ч түүнд өртөгсдийн тоо их байгаа нь анхаарал татахуйц асуудал болсныг онцоллоо. Тиймээс гамшгийн эрсдлийг бууруулах ажилд зөвхөн Онцгой байдал зэрэг мэргэжлийн байгууллагаас гадна иргэн, хувь хүн бүрийн оролцоо, урьдчилан сэргийлэх мэдлэг чадварыг дээшлүүлэх нь чухал гэж үзэж байгаагаа илтгэгчид хөндөж байв.

Ж.Батсайхан

Связанные новости