240 шоометр түлшний мод бэлтгэж нийлүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-01-05 16:04:55

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 30 дугаар тогтоолоор Эмзэг экосистем бүхий ойд сөрөг нөлөөгүйгээр ойн цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэн ойг эрүүлжүүлж ойн төлөв байдлыг сайжруулан нөхөн сэргээх зорилготой “Ойн цэвэрлэгээ хөтөлбөр”-ийг баталсан байна.

Хөтөлбөрийн хүрээнд  Хөвсгөл аймгийн Рашаант суманд  Дэлгэрмөрөн сум дундын ойн ангиас хариуцдаг талбайдаа туршилтаар хэрэгжиж 3 аж нэгжид 27 га талбайг тусгаарлаж "Домогт далай" ХХК 240 шоометр түлшний модыг Улаанбаатар хотын зах зээлд мод бэлтгэн нийлүүлжээ. 

Б.Гантуяа

 

Связанные новости