“Морин хуур” наадам 29 дэх жилдээ шилдгээ тодруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-01-05 16:52:01

Монголын хөгжмийн зохиолчдын холбоо, МҮОНТ зэрэг байгууллага хамтран зохион байгуулдаг уламжлалт “Морин хуур 2015” наадам энэ сарын 16-28-нд болно.

Оны шилдэг дуу шалгаруулах тус наадмыг энэ жил 29 дэх жилдээ зохион байгуулж байна. Хөгжмийн зохиолчид бүтээлээ энэ сарын 15-ны дотор Монголын Хөгжмийн зохиолчдын холбоонд хандаж бүртгүүлсэн байх шаардлагатай.

Наадмын хүрээнд шилдэг дууны уралдааны эхний шатны сонсгол Нийслэлийн Улаанбаатар чуулгын концертын танхимд энэ сарын 16,17-нд, II шат буюу Гала тоглолт энэ сарын 28-нд СТӨ-нд болно.

Дашрамд дурдахад, өнгөрсөн жил тус наадамд Гран при шагналыг МУГЖ Н.Чулуунхүүгийн ая, яруу найрагч Ай.Төмөр-Очирын шүлэг “Ижий гөрөөс” дуу хүртсэн юм.

Ж.Болор

Связанные новости