“Хөгшрөлт” сэдвээр богино өгүүллэгийн уралдаан зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-01-05 17:18:52

АСЕМ-ын хэлэлцээг гүнзгийрүүлэх, боловсрол, соёл, эдийн засгийн солилцоог нэмэгдүүлэх Ази-Европын сан буюу АСЕФ, ИБУИНВУ-ын “Арвон” институцын хамтран зохиож буй  “Зохиолчид ба уран бүтээлчид” номын 2016 оны эмхэтгэлд зориулан богино өгүүллэгийн уралдаан зарлалаа.

Аль ч улсын иргэнд нээлттэй энэ удаагийн уралдаан нь “Аgeing” буюу “Хөгшрөлт” сэдвээр,  2000-оос доош үгтэй  богино өгүүллэгийг ирэх сарын 7-ныг хүртэл  хүлээж авах юм.

Уралдааны ялагч 500 фунт стерлинг /ойролцоогоор 760 ам.доллар/-ийн шагнал хүртэхээс гадна “Зохиолчид ба уран бүтээлчид-2016” эмхэтгэл ном, цахим хуудаст нийтлэх юм. Мөн зохиогч ИБУИНВУ-ын “Арвон” институтын утга зохиолын курст сонгон суралцах эрхтэй болно.

“Арвон” институт нь эхлэн бичигч төдийгүй янз бүрийн түвшний зохиолч, уран бүтээлч нарт зориулсан яруу найраг, үргэлжилсэн үг, кино зохиол, комеди болон эмгэнэлт төрлөөр дөрвөн чиглэлд сургалт явуулдаг туршлагажсан байгууллага юм. Уралдаанд түрүүлсэн зохиогч эдгээр сургалтаас сонирхлын дагуу сонгож, долоо хоногийн турш тусгаарласан орчинд суралцан, дадлага туршлага, арга барил хуримтлуулдгаараа онцлогтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.arvon.org линкээр авах боломжтой.

Ж.Болор

Связанные новости