Футзалын “Пепси” лиг гурван сар үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-01-05 17:19:07

Монголын хөлбөмбөгийн холбооны шинэ оны тэмцээний хуваарь гарсан бөгөөд 2016 оны анхны тэмцээн болох футзалын “Пепси” лигийн тэмцээн энэ амралтын өдрүүдэд эхэлж 3 сар үргэлжилнэ.

Дээд лигийн шилдэг есөн багийн тамирчид болон футзалын улсын аварга шалгаруулах тэмцээний эхний гурван байрт шалгарсан “Арвис”, “Континенталь”, “Баянгол ФС” багууд нэмэгдэж шилдэг 12 багийн дунд өрнөх юм. Энэ удаагийн лигийн тэмцээнийг "Пепси" брэнд ивээн тэтгэн хамтран ажиллаж байна.  “Пепси” лигийн аварга баг ирэх 3 дугаар сарын төгсгөлд тодорно хэмээн Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ. Дашрамд дуулгахад, өнгөрсөн 2015 онд МХБХ-ноос эх орондоо тивийн болон олон улсын тэмцээнээс эхлээд улс орны чанартай олон олон тэмцээнийг амжилттай зохион байгуулсан билээ.

Д.Өлзий

Связанные новости