Аймгийн хэмжээнд 215 цэг архи, согтууруулах ундаа худалдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн хэмжээнд өнгөрөгч 2015 онд нийт 207 ширхэг архи зарах зөвшөөрөлтэй дэлгүүр үйл ажиллагаагаа явууллаа.
Цагдаагийн газар МХГ–аас 45 цэгийг зөвшөөрлийг нь цуцлах хүсэлт гаргасан боловч зөвхөн 2 –ыг нь л хаасан байна. Харин оны өмнөхөн нэмж 10 газарт зөвшөөрөл олгожээ. Ингэснээр аймгийн хэмжээнд 215 цэг архи, согтууруулах ундааг хмудалдан борлуулж байна.
Иргэний танхимын хэлэлцүүлгийн үеэр иргэд “Архидалт хэрээс хэтэрч байна, ялангуяа Булган сумын 4–р багт өглөө босоод л архичид цуглардаг, архи зардаггүй дэлгүүрүүд ч зарж байна, архичид хүнээс мөнгө гуйгаад явуулдаггүй” зэрэг гомдол саналуудыг тавьж байлаа.
П.Батням