“Сурагчдын лиг”-ийн тэмцээний нийслэлийн шигшээ тоглолт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-01-06 07:44:49

ЕБС-ийн сурагчдын дунд сагсанбөмбөгийн гурван насны ангиллаар жил бүр зохион байгуулдаг “Сурагчдын лиг”-ийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тэмцээнүүд эхлэхэд бэлэн болжээ.

Өсвөрийн сагсан бөмбөгчдийн ур чадварыг ахиулах үндэс суурь болсон энэхүү тэмцээн 6 дахь жилдээ уламжлал болж явагдаж байна. Тус тэмцээнийг Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо /МҮСБХ/, TLG-13 ТББ, Нийслэлийн засаг дарга, Нийслэлийн биеийн тамир спорт газартай хамтран зохион байгуулдаг бөгөөд энэ жил нийслэлийн 9 дүүрэгт бага, дунд, ахлах гэсэн 3 насны ангиллаар 112 сургуулийн 578 багийн 52638 сурагчдыг хамруулжээ.

Сурагчдын лигийн эхний 3 шат 2015 оны есдүгээр сараас 12 дугаар сарыг дуустал дүүрэг тус бүрт болсон. Одоо нийслэлийн бүсийн шигшээ тэмцээн энэ сарын 12-18-нд явагдана. Харин шигшээ тэмцээн ирэх сарын 18-нд "Буянт -Ухаа" ордонд зохион байгуулахаар төлөвлөж байна гэж МҮСБХ-ноос мэдээллээ.

Д.Өлзий

Связанные новости