“Төв ургац” баг дараалсан 4 хожилтой болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-01-06 08:01:19

Сагсанбөмбөгийн Үндэсний супер лигийн II тойргийн тоглолтууд өчигдөр эхэлж, Төв аймгийн "Төв Ургац" баг дараалсан дөрөв дэх хожлоо авлаа.

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо /МҮСБХ/-ноос зохион байгуулж буй тус тэмцээний мягмар гарагийн тоглолтын эхэнд "СБЛ Хасын Хүлэгүүд" баг "Баянзүрх Их Өргөө Аравтууд" багтай тоглож 102:94 гэсэн оноогоор ялалт байгууллаа. Харин "Мон-Алтиус Смарт" баг Төв аймгийн "Төв Ургац" багт 87:110 гэсэн оноогоор хол тасархай хожигдов.

Д.Өлзий

Связанные новости