Байнгын хороодын хуралдаан болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-01-06 09:51:18

УИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр хуралдаан товложээ. 

Үдээс өмнө Эдийн засгийн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдах бол үдээс хойш Аюулгүй байдал, гадаад бодлого, Өргөдлийн байнгын хороод тус тус хуралдах юм байна. Эдийн засгийн байнгын хороогоор Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулга, “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Төрийн өмчийн тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүд, Монгол Улсын Төв банк /Монгол банк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. 

Харин Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл,  Эрүүл ахуйн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх бол Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Хөгжлийн хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл зэрэг асуудал хэлэлцэх аж. 

Н.Туяа

Связанные новости