Кувейт Иранаас Элчин сайдаа эргүүлэн татахаар болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-06 10:23:31

КУВЕЙТ. /TASS/. Иран дахь Саудын Арабын төлөөлөгчийн газарт халдсан хэрэгтэй холбогдуулан Кувейтийн Гадаад хэргийн яам Тегеран дахь Элчин сайдаа эргүүлэн татах шийдвэр гаргажээ.

Тегеран дахь Саудын Арабын Элчин сайдын яам болон Мешхеде хот дахь консулын газарт жагсагчид хорлон сүйтгэх ажиллагаа явуулсны улмаас бид ийм шийдвэрт хүрлээ гэж яам мэдэгдэлдээ дурдсаныг Кувейтийн "KUNA" агентлаг мэдээлэв.

Жагсагчдын энэ үйлдэл нь олон улсын гэрээ, конвенц болон нутаг дэвсгэрт нь байгаа дипломат төлөөлөгчийн газрын аюулгүй байдлыг хамгаалах Ираны олон улсын үүргийг ноцтой зөрчиж байна гэж яам мэдэгдсэн байна.

Лалын шиит урсгалын номлогч Нимр аль-Нимрийг Саудын Араб цаазаар авсанд хилэгнэсэн жагсагчид Тегеран дахь тус улсын Элчин сайдын яаманд халдсаны улмаас Саудын Араб, түүний холбоотон орнууд болон Иран хоорондын харилцаанд цав гарсан билээ.

Д.Нямтулга

 

Связанные новости