Си Зиньпин Египетэд айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-01-06 11:55:03

КАИР. /RIA Novosti/. БНХАУ-ын дарга Си Зиньпин энэ сарын 20-22-нд сүүлийн 12 жилд анх удаа Египэтэд айлчлах гэж байна. Энэ тухай Египетийн Гадаад хэргийн яам мэдээлжээ.

Египетийн ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Ахмед Абу Зейдийн хэлснээр, Хятадын удирдагчийн айлчлалын товыг тус улсын Гадаад хэргийн сайд Самех Шукри, Хятадын Гадаад хэргийн дэд сайд Жан Мин нарын уулзалтын үеэр мэдээлсэн байна. Энэ нь Хятадын төрийн тэргүүний сүүлийн 12 жил дэх анхны анхны айлчлал болох юм. Египетийн улс төрийн болон эдийн засгийн салбарт тусламж, дэмжлэг үзүүлж буйд Бээжингийн эрх баригчдад талархаж байгаагаа Шукри Хятадын дипломатчтай уулзах үеэрээ илэрхийлжээ.

Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси 2015 онд Хятадад хоёр ч удаа айлчилсан байна.

Д.Жаргал

 

Связанные новости