“Аргагүй амраг” хос цомгийн баяртаа Говийн ноолуураар гоёно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-01-06 12:28:01

Уртын дууч хосууд, Дэлхийд танигдсан Монгол брэнд “Говь” ХХК хамтран шоу зохион байгуулахаар болжээ.

Тодруулбал, МУСТА уртын дуучин Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нар “Говь” ХХК-тай хамтран “Сар шинийн загварын шоу”, “Аргагүй амраг” хос цомгийн баяр хамтарсан үдшийн цэнгүүн энэ сарын 16-нд Говь үйлдвэрийн дэргэдэх Төв дэлгүүр /МИРАЖ ресторан/-д болно.

Гэр бүлээрээ уртын дуугаар уран бүтээлээ туурвиж сонсогч олныхоо мэлмийг мялааж байгаа дуучид ардын уртын болоод богино харилцаа дууг сэргээн дуулж “Аргагүй амраг” бие даасан тоглолтоо хийсэн билээ.

Тэд энэхүү тоглолтоос бүрдсэн Double цомгоо сонсогч түмэнд хүргэхэд бэлэн болжээ. Тус цомгийн хувьд “Аргагүй амраг” тоглолтын бүх дуунаас бүрдсэн “Этник цомог” болоод “Аргагүй амраг” тоглолтын DVD- нээс бүрдэж байгаа юм.

Этник хос дуучид энэ сар шинийн баяраар  “Говь” компанийн орчин үеийн загварлаг, үндэсний хэв маягийг “contemporary & cool” стильтэй торгыг зүйн оёсон нарийн хийцтэй, чамин үндэсний дээлээр гоёх гэнэ.

Ж.Болор

Связанные новости