Умард Солонгос устөрөгчийн бөмбөг туршжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-01-06 12:47:51

ПХЕНЬЯН. /TASS/. “Эх орныхоо технологид суурилан бүтээсэн” устөрөгчийн бөмбөгийг Умард Солонгос амжилттай туршлаа гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн сувгаар өнөөдөр уламжилсан тус улсын Засгийн газрын мэдэгдэлд дурджээ.

“Экологийн байдалд сөргөөр нөлөөлөхгүй” энэ туршилтыг нэгдүгээр сарын 6-нд орон нутгийн цагаар 10:00 цагт “Солонгосын Хөдөлмөрийн намын стратегийн чиглэлийн дагуу” явуулсан гэж уг мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна. Үүний үр дүнд Умард Солонгос “тогтоон барих цөмийн хамгийн хүчирхэг хүчийг эзэмшлээ” гэж мэдэгдэлд цохон тэмдэглэжээ.

Д.Жаргал

 

Связанные новости