Баруун-Уртын ахмадууд дуутай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-01-06 13:00:02

Баруун-Урт сумын Чөлөөт ахмадын холбооны захиалгаар "Уртын голын ахмадууд" нэртэй шинэ дуу бүтээжээ.

Уг дууны үгийг Цагдаагийн ахмад ажилтан Ш.Төмөр бичиж, аялгууг  хөгжмийн зохиолч, Соёлын тэргүүний ажилтан Ш.Батсайхан зохиож, сумын Чөлөөт ахмадын холбооны дарга С.Адьяа, тэргүүлэгч гишүүн Ч.Чимэдцэеэ, Д.Батбаатар нар дуулж анх удаагаа ахмадууддаа сонордуулсан байна.
Баруун-Урт сумын Засаг дарга, хотын захирагч М.Идэрбат дуу зохиосон болон дуулсан ахмад уран бүтээлчдэд баяр хүргэж дурсамж, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулжээ.  

Г.Сүхээ

Связанные новости