Осолдсон МИ-8 нисдэг тэрэгний хар хайрцгийг ОХУ руу илгээжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-01-07 14:36:11

Налайх хотод шөнийн сургалтын нислэг үйлдэж байгаад осолдсон Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн МИ-8 нисдэг тэрэгний хар хайрцгийг ОХУ руу илгээжээ. 

Өнгөрөгч 12 дугаар сарын 23-ны орой осолдсон уг нисдэг тэрэгт 11 хүн зорчиж байсан бөгөөд нэг нь газар нээрээ нас барж, үлдсэн нь хүнд, хөнгөн бэртэж Цэргийн төв эмнэлэгт яаралтай хагалгаанд орж байсан. Бэртсэн хүмүүсийн биеийн байдал сайжирч, тав нь эмнэлгээс гарсан байгаа юм.  

Харин тус нисдэг тэрэгний ослын шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа бөгөөд онгоцны хар хайрцгийг тайлж уншуулахаар ОХУ-руу явуулсан гэж Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хэлж байв. Тиймээс ОХУ-аас хариу ирсний дараа ослын шалтгаан тодорхой болж дараа дараагийн арга хэмжээг авах, хариуцлага тооцох болж байгаа аж. 

Н.Туяа

 

Связанные новости